Уг систем нь хувь хүний мэдээлэлд халдахгүй зөвхөн хэрэглэгчийн гар утасны дугаарыг ашигладаг давуу талтай. Хэрэглэгч зөвхөн өөрийн өгөгдлийг хянаж удирдах ба өөрийн зөвшөөрлөөр хянагч буюу 3 дагч этгээдэд хэрэглүүлдэг. Мөн хүссэн үедээ өөрийн бүртгэлийг устгахад төв серверээс мэдээлэл мөн устдаг байна.
Уг системийг хөгжүүлэхэд Bluetooth, GPS гэсэн 2 сонголт гарч ирсэн бөгөөд Bluetooth нь 2 метрт ажиллах боломжтой бол GPS нь 10 метрт ажиллах боломжтой мөн GPS нь өндөр барилга дотор байгаа хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулахад нарийвчлал нь хамаагүй бага юм.
Хэрэв хэрэглэгч нь корона вирусээс үүдэлтэй амьсгалын замын өвчин COVID-19 гэж оношлогдвол Сингапурын эрүүл мэндийн яамнаас халдвар авсан хүнтэй ойр дотно харилцаатай байсан хүмүүсийг тодорхойлохын тулд тэдний апп-ийн өгөгдөлд хандах болно. Ингэснээр тухайн хэрэглэгчийн ойрын хавьтлыг тодорхойлон мөрдөх юм.
Уг системийг хэрэглэгч суулган утасны дугаараар
бүртгүүлэхэд Back-End сервер тухайн
утасны дугаар дээр суурилсан дахин давтагдахгүй хэрэглэгчийн ID-г үүсгэдэг.
Системийн хэрэглэгч хянагчид мэдээллийг TempID-гаар дамжуулахад зөвхөн хянагч тэр мэдээллийг хөрвүүлэн ашиглах боломжтой. TempID нь Хэрэглэгчийн ID, Үүсэх цаг, Дуусах цаг дээр тулгуурлан үүсдэг. Зөвхөн 15 минут л ажиллаад устдаг.
Уг системд төв болон туслах гэсэн 2 төрлийн хэрэглэгч байгаа. 2 хэрэглэгч хоорондоо Encounter Message - ээр холбогддог ба туслах хэрэглэгч дараах зургийн дагуу мэдээллээ илгээдэг.
Уг мэдээллийн дараа төв хэрэглэгч холбоо тасархаас өмнө туслах хэрэглэгч рүү дараах мэдээллийг илгээдэг.
Уг мэдээлэлд Received
Signal Strength Indicator (RSSI) буюу хүлээн авч буй дохионы чанар гэх ойлголт байгаа энэ нь
хожим төв хэрэглэгч туслах хэрэглэгчтэй хэр ойрхон зайд холбогдсонг тодорхойлох
зорилготой юм.
Сингапурын эрүүл мэндийн яамнаас уг систем нь хувь хүний
нууцлал буюу байрлал, утасны дугаарын жагсаалт гэх зэрэг мэдээлэлд нэвтэрдэггүй тул
бид хүний эрхийг зөрчөөгүй гэж мэдээллэсэн.
Дэлхийн засгийн газрууд коронавирусын цар тахалт өвчинтэй
тэмцэхэд маш их хүчин чармайлт гаргаж байгаа энэ үед технологид суурилсан
аливаа арга, хэрэгслүүдэд нууцлалын асуудал улам бүр нэмэгдсээр байна.
Ухаалаг үндэстэн, тоон засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн
ярьснаар бусад улс орнууд уг системийн ард байгаа технологийг нэвтрүүлэх сонирхолтой
байгаагаа илэрхийлжээ. "Манай
инженерийн баг нээлттэй кодын эх сурвалжийг батлуулахын тулд өдөр бүр чармайн ажиллаж
байна" гэж хэвлэлийн төлөөлөгч хэлэв. Уг апп нь төвлөрсөн болон
төвлөрсөн бус загварын мөрдлөгийн хослол дээр суурилсан болно; хөгжүүлэгчид уг технологийг
BlueTrace протокол гэж нэрлэдэг. TraceTogether-ийг найман долоо хоногийн
хугацаанд 40 инженерээс бүрдсэн баг бүтээжээ.
Мэдээ бэлтгэсэн: Мэдээллийн технологийн салбарын ЭША Э.Батзаяа
Эх сурвалж: https://bluetrace.io/static/bluetrace_whitepaper-938063656596c104632def383eb33b3c.pdf
https://www.cnbc.com/2020/03/25/coronavirus-singapore-to-make-contact-tracing-tech-open-source.html