Польш Улсын Шинжлэх Ухааны Академийн Математикийн Хүрээлэн / IMPAN -Instytut
Matematyczny Polskiej Akademii Nauk /1948 оны 11-р сарын 20-нд Польш Улсын Ерөнхий
сайд, Боловсролын сайдын тушаалаар байгуулагджээ.
1918 онд Польшийн математикч Zygmunt
Janiszewski санал дэвшүүлсэнээр 1919 онд Польш улсын Математикийн Нийгэмлэг анх
байгуулагдсан.
1920 онд Польшийн анхны математикийн мэргэжлийн сэтгүүл “Fundamenta Mathematicae” хэвлэгдэн гарсан.
1936 онд Kazimirz Kuratowski онолын математикийн хүрээлэнг Варшав хотод, Хэрэглээний Математикийн хүрээлэнг Львов /Lwow/ хотноо байгуулсан.
1945 онд Kazimirz Kuratowski, Karol Borsuk, Bronislaw Knaster нар анхны төслийг Математикийн хүрээлэнд хэрэгжүүлж эхэлсэн.
Польш Улсын Олон Улсын Математикийн Банах Төв нь 1972 онд Болгар, Чехословак, Зүүн Герман, Унгар, Польш, Румын, ОХУ/хуучнаар ЗХУ/-ын ШУА-ууд санал нэгдэн байгуулжээ.
Польш Улсын Олон улсын Математикийн Банах Төв нь ШУА-ийн Математикийн Хүрээлэнгийн нэг хэсэг болон хөгжиж байна.
Математикийн хүрээлэнгийн Төв номын сан 1947 онд анх байгуулагдсан ба одоогоор 88000 ном, 90000 сэтгүүлийн боть, цахим номтой.
ШУА-ийн Математикийн Хүрээлэн нь Варшав, Вроцлав, Краков, Гданск, Торун хотноо харъяа салбартай.
Польш улсын ШУА-ийн Математикийн
хүрээлэн нь дараах математикийн
мэргэжлийн сэтгүүлүүдийг эрхлэн гаргаж байна.Үүнд:
Fundamenta
Mathematicae(1920)
Studia
Mathematica (1929)
Acta
Arithmetica (1935)
Colloquium
Mathematicum (1947)
Dissertationes
Mathematicae (1952)
Applicationes
Mathematicae (1953)
Annales
Polonici Mathematici (1955)
Banach
Center Publications (1976)
Bulletin
Polish Acad. Sci. Math.(1979)
Нэг сэдэвт бүтээлийн цувралууд
Польш Улсын Математикийн
Хүрээлэнд ажиллаж байсан дэлхийн нэрт математикчидаас дурдвал:
Варшав хотод: Stanisław Mazur, Kazimierz Kuratowski, Karol Borsuk, Wacław Sierpiński,
Mieczysław Altman, Jan Oderfeld, Roman Sikorski, Jerzy Łoś, Andrzej Mostowski,
Aleksander Pełczyński, Czesław Olech, Danuta Przeworska-Rolewicz, Stefan
Rolewicz, Bogdan Ziemian, Piotr Mankiewicz
Вроцлавд: Bronisław Knaster, Edward Marczewski, Hugo Steinhaus, Władysław
Ślebodziński, Witold Wolibner, Kazimierz Urbanik, Stanisław Hartman, Czesław
Ryll-Nardzewski, Stefan Zubrzycki,
Краковд:Tadeusz Ważewski, Franciszek Leja, Stanisław Gołąb, Andrzej Pliś, Stanisław
Łojasiewicz,
Познанд: Władysław Orlicz, Paweł Domański
Tорунд: Stanisław Jaśkowski, Stanisław Balcerzyk, Edward Sąsiada
Катовицд: Jan Mikusiński, Andrzej Lasota
Лоджд: Zygmunt Charzyński.
Польш Улсын ШУА-ийн Математикийн
хүрээлэн нь эрдэм шинжилгээний 160
ажилтантай ба дараах чиглэлээр судалгааны ажил хийгдэж байна.Үүнд:
Алгебр ба алгебрлаг геометр,
дифференциал тэгшитгэлүүд, Математикийн үндэслэл,Функционал анализ, Биоматематик,
Математик физикийн тэгшитгэлүүд, Магадлалын онол ба математик статистик,
Магадлалын онол ба эдийн засгийн математик, Тополог, Динамик систем.
Сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тонологдсон Тоон анализ, Коммутатив биш Геометрийн лаборатортой. 20 доктор оюутантай. Математикийн нарийн мэргэжлийн 30 орчим семинар явагдаж байна.
Математикийн Хүрээлэнд Бразил, Хятад, АНУ, Их Британ, Япон, Орос,Украйн зэрэг гадаадын
судлаачид хамтарсан төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна.
Польш Улсын Математикийн Хүрээлэн /Олон Улсын Математикийн Банах Төв/
Мэдээ бэлтгэсэн: МТТХ-ийн Математикийн салбар, Шинжлэх ухааны доктор, Д.Цэдэнбаяр
Эх сурвалж: